Небилет® бэлдмэлд сонгомол бета-адреноблокаторын бүлэгт (өөрөөр хэлбэл зүрх судасны тогтолцоонд сонгомлоор нөлөөлдөг эм) хамаарагддаг зүрх судасны өвчний эмчилгээнд хэрэглэдэг небиволол гэдэг бодис агуулагддаг. Энэ нь зүрхний хэм олшролыг доошлуулж зүрхний шахуургын үүргийг хянаж байдаг. Небилет® бэлдмэл нь мөн түүнчлэн судас тэлэх үйлдэлтэй учраас даралт бууруулдаг. Небилет® бэлдмэлийг артерийн даралт ихсэлтийн (артерийн гипертензи) үеийн эмчилгээнд хэрэглэдэг. Небилет® бэлдмэлийг тогтвортой, зүрхний хөнгөн болон дунд хэлбэрийн архаг дутагдлын үед 70 болон түүнээс дээш насны ахмадуудад стандарт эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг байна.