Эмчийн заврын дагуу тохирох тунгаар хэрэглэнэ.Эмийн тунг тохируулах талаар бичсэн энэхүү зааврыг гарын авлага болгон ашиглах боловч тухайн хүний лабораторын үзүүлэлт болон эмнэлзүйн шинж байдлаас хамааран тунг ялгавартай тогтоох хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамааран тунг тохируулах, үйл ажиллагааны алдагдал бага байгаа бол дааврын нөхөн орлуулах эмчилгээг бага тунгаар хийх хэрэгтэй. Ахимаг настай хүмүүст, зүрхний бах өвчтэй болон бамбай булчирхайн үйл ажиллагааныархагшсан, хүнд хэлбэрийн алдагдалтай өвчтөнд нөхөн орлуулах эмчилгээг маш хянамгай хийх шаардлагатай. Тухайлбал эмийг аль болох бага тунгаар өгч эхлээд, эмчлүүлэгчийн бамбайн дааврын хэмжээнээс хамааран тунг бага багаар маш аажмаар нэмэгдүүлнэ.Туршлагаас үзэхэд хэт бага жинтэй хүмүүс болон том хэмжээний зангилаат бахлууртай хүмүүст харьцангуй бага тунгаар хэрэглэх нь зүйтэй.Зарим өвчтөнд T4 эсвэл fT4 –ийн хэмжээ ихэссэн байлаа ч эмчилгээний тунг тохируулахад сийвэн дэх ТТГ(тиреотроп дааврын) хэмжээг харгалзан үзэх нь илүү тохиромжтой. Гипотиреоз: Насанд хүрэгчдэд: (2-4 долоо хоног тутамд 25 - 50 мкг тунгаар нэмэгдүүлнэ)эхэлж өгөх тун: 25 ‑ 50мкг дараа нь: 100 ‑ 200мкг
Үйлдвэрлэсэн улс: Герман