Хэрэв өөрөөр зөвлөөгүй бол дараах тунгийн зааврыг баримтална. Тромбоцитын агрегацийг багасгах зорилгоор дипиридамолыг хоногт 75-225мг (Курантил® N25 нимгэн бүрхүүлтэй 3-9 шахмал) тунгаар хэд хувааж хэрэглэнэ.
Хүнд тохиолдолд бэлдмэлийн хоногийн тунг 600мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээг тунг аажим ихэсгэх байдлаар эхлэх ба нимгэн бүрхүүлтэй шахмалыг зажилж хугалахгүйгээр шингэнээр даруулж өлөн үедээ ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон бэлдмэлийн тунг хувь хүн бүрийн хэрэгцээ болон зохимж зэргээс хамаарч тогтооно. Курантил® N25 бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд тохиромжтой байдаг.