Бэлдмэлийг анхдагч артерийн гипертензи, бөөрний гаралтай (бөөрний дутагдал, чихрийн шижингийн улмаас бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх) артерийн хоёрдогч гипертензи, зүрхний архаг дутагдал, зүүн ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй өөрчлөлт (хавсарсан эмчилгээнд) зэргийн үед тус тус хэрэглэнэ.
1 шахмалд 10 мг идэвхитэй бодис эналаприл малеат
Артерийн гипертензиийн эмчилгээ:Эхлээд хоногт 5 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Эмнэлзүйн үр нөлөөнөөс (артерийн даралт буурах) хамаарч тунг тохируулна. Ердийн барих тун 10-20 мг байх бөгөөд шаардлагатай тохиолдолд болон бэлдмэлийн зохимж сайн байвал хоногийн тунг 40 мг хүртэл нэмэгдүүлж болно.