Захын судасны ерөнхий эсэргүүцлийг багасгаж артерийн даралт ба зүрхний агшилтын өмнөх ба дараах ачааллыг бууруулах артерийн судсыг венийн судаснаас илүү өргөсгөх үйлдэл үзүүлнэ.Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл нь цусан дахь ренины хэмжээ өндөр байгаа үед бага буюу хэвийн үеийнхээс хүчтэй илэрдэг. Артерийн даралтыг эмчилгээний хүрээнд бууруулахдаа тархины цусны эргэлтэнд нөлөөлдөггүй. Түүнчлэн зүрхний булчингийн цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусан хангамжийг сайжруулна. Бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэхэд үйлдэл нь 5-15 минутын дараа илэрч, 1-4 цагийн дараа дараа дээд хэмжээндээ хүрч, 6 цаг үргэлжилнэ. Гипертонийн криз, дотуур ууж хэрэглэх эмчилгээ боломжгүй артерийн гипертензи, гипертонийн энцефалопатиийн үед хэрэглэнэ.