Артерийн гипертензийн (хавсарсан эмчилгээ шаардлагатай) үед хэрэглэнэ. Эналаприл нь ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэл. Тэрээр эмийн урьдал бодис бөгөөд түүний гидролизын үр дүнд эналаприлат үүсч ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлна. Гидрохлортиазид нь тиазидын бүлгийн шээс хөөх эм бөгөөд бөөрний холын сувганцарт үйлчилж натри ба хлорын ионы ялгаралтыг ихэсгэдэг. Эналаприл ба гидрохлортиазидыг хавсаргаснаар эдгээр бэлдмэл нь бага тунгаар хүчтэй үйлдэл үзүүлэх ба гаж нөлөө нь багасдаг сайн талтай.Артерийн даралт бууруулах үйлдэл нь 24 цаг үргэлжилнэ.