Амлодипины ердийн эхлэх тун хоногт нэг удаа 5 мг бөгөөд тунг 10 мг хүртэл өсгөн өдөрт нэг удаа хэрэглэж болно.
Бэлдмэлийг хоол идэх, унд уухын өмнө ба дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт, хангалттай хэмжээний ус, шингэнээр даруулж ууна. Амло Денк 5 бэлдмэлийг гоо жүржийн (грейпфрут) шүүсээр даруулж уухгүй.