амьсгалын замын халдвар;чих, хамар, хоолойн халдвар;бөөр ба шээс ялгаруулах замын халдвар;бэлгийн замын халдвар (заг хүйтэн, простатит), эмэгтэйчүүдийн (аднексит) ба төрсний дараах халдвар;хоол боловсруулах замын халдвар (түүнчлэн шүд, эрүү, амны хөндийн), цөсний хүүдий, цөсний замын халдвар;арьс ба салст бүрхүүл, зөөлөн эдийн халдвар;хөдөлгөөн-тулгуур эрхтэний тогтолцооны халдвар.Түүнчлэн ципрофлоксациныг үжил, перитонитийн эмчилгээнд хэрэглэхээс гадна дархлалын дутмагшилтай өвчтөнд (дархлал дарангуйлах эмчилгээний үед) халдвараас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
1 ампулд (10 мл концентрат): идэвхитэй бодис ципрофлоксацин лактат хэлбэрээр 100 мг
Судсанд тарих уусмал бэлтгэхийн тулд 1 ампул концентратыг хэрэглэхийн өмнөхөн зохих ёсоор тохирох уусмалаар шингэлж хэрэглэнэ: 50 мл-с доошгүй хэмжээтэй 0,9 % натрийн хлоридын уусмал, Рингерийн уусмал, 5 % буюу 10 % декстрозын уусмал, 10 % фруктозын уусмал, 5 % декстрозын 0,225 % буюу 0,45 % натрийн хлоридын холимог уусмал зэргээр шингэлнэ. Ципрофлоксацины тун өвчний явц, халдварын хэлбэр, өвчтөний биеийн байдал, нас, жин, бөөрний үйл ажиллагаа зэргээс хамаарна.