Бэлдмэлийг ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зарим халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд
· Грам-сөрөг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
- Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл
- Муковисцидозын үеийн бронх уушгины өвчнүүд ба гуурсан хоолой тэлэгдэх өвчин
- Уушгины үрэвсэл
· Дунд чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл
· Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл, ялангуяа грам сөрөг бактериар үүсгэгдсэн
· Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
· Цочмог пиелонефрит
· Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар
· Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
· Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн гонококкын гаралтай уретрит, цервицит
· Ялангуяа Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн орхоэпидидимит
· Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, Neisseria gonorrhoae