Каптоприл + HCT Денк 50/25 нь даралт бууруулах ба шээс хөөх үйлдэлтэй бэлдмэл. Каптоприл ба гидрохлортиазидыг дангаар нь болон хавсруулж артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд нэг нэгнийхээ даралт бууруулах үйлдлийг их болон бага хэмжээгээр хүчжүүлнэ. Каптоприл цусны калийн хэмжээг багасгах гидрохлортиазидын үйлдлийг сулруулдаг.
Каптоприл 50мг Гидрохлортиазид 25мг
Каптоприл + HCT Денк 50/25-ыг хоногт 1 удаа өглөө хүрэлцэхүйц хэмжээний (ойролцоогоор 1 аяга ус) шингэнээр даруулж ууна. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно.