Каптоприл нь эд болон цусанд байдаг өвөрмөц ферментийн системд нөлөөлөн үйлчилдэг даралтын эсрэг эмийн бэлдмэл болно.Үүнийхээ улмаас артерийн даралтыг бууруулан зүрх судасны системийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулдаг. Зүрхний шигдээсний дараа зүрхний үйл ажиллагаа илэрхий алдагдсан өвчтөнд каптоприлыг хэрэглэхэд амьдрал нь уртасна. Инсулин-хамааралт чихрийн шижинтэй ( I хэлбэр ) ба артерийн даралт ихэссэн ба ихсээгүй бөөрний эмгэгшилтэй өвчтөнийг каптоприл бэлдмэлээр эмчлэхэд бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсэх тохиолдлыг багасгадаг.Каптоприл шахмал нь артерийн гипертензи (цусны даралт ихэссэн), зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил, зүрхний шигдээсийн дараа болон инсулин-хамааралт чихрийн шижингийн I хэлбэртэй өвчтөний чихрийн шижингийн хамааралт нефропатийн эмчилгээнд хэрэглэдэг.