D витамин нь яс бэхжүүлж, дархлаа сайжруулахаас гадна чихрийн шижин, зүрх болон бөөрний өвчин, үүгээр ч зогсохгүй даралт ихсэх, хорт хавдар үүсэх магадлалыг нэгэн зэрэг бууруулж чадах гайхалтай амин дэм юм.
2019 онд хийгдсэн судалгааны дагуу Монгол улсын нийт хүн амын дунд D амин дэмийн дутагдал өвлийн улиралд 99, зуны улиралд 38 хувьтай байсан нь олныг цочроосон тоо баримт байдаг билээ.
D аминдэмийг рахитын эсрэг витамин гэж нэрлэдэг бөгөөд түүний үндсэн үүрэг нь кальци ба фосфорын солилцоог зохицуулах, гэдэсний кальци, фосфор шингээх, ясны шохойжилтыг дэмжих, цусан дахь кальци, цусан дахь фосфорын тэнцвэрт байдлыг хангахад оршино. D аминдэмийн рецепторууд нь дархлааны эсүүдэд маш ихээр агуулагддаг тул төрөл бүрийн дархлааны эсүүдийн тархалт, ялгаруулалтад оролцдог. Нэмж дурдахад, D аминдэм нь төрөлхийн дархлааны хариу урвалыг сайжруулаад зогсохгүй олж авсан дархлааг удирдаж, улмаар дархлааны хариу урвалыг зохицуулдаг
Д витамины ач холбогдол
- Кальцийн шимэгдэлтийг дэмжиж ясны бат бөх байдлыг хангана
- Тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна
- Зүрх судасны болон булчингийн үйл ажиллагааг дэмжинэ
- Бие махбодын ерөнхий дархлааг дэмжинэ
- Харшлын урвалыг бууруулна
- Турах үйл явцыг хурдасгана
- Чихрийн шижингээс сэргийлнэ
- Хавдраас урьдчилан сэргийлнэ
- Д витамин нь хүний дархлааны залгиур эсүүдийг дэмжиж, халдварт өвчлөлүүдийн үед өвчин үүсгэгчдийг устгахад оролцдог