Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.