Бэлдмэлийг уг эм хэрэглэх заавар болон эмчлэгч эмч, эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмч болон эм зүйчтэйгээ шалгаарай.Шахмалыг шингэнээр даруулж хоолны дараа ууж хэрэглэнэ.Ремантадины эмчилгээг томуугийн шинж эхэлж илэрсний дараа аль болох түргэн эхэлнэ.Бэлдмэлийг эхний 48 цагийн дотор хэрэглэвэл эмчилгээний илэрхий үр нөлөө илэрнэ.Томуугийн эмчилгээ:Насанд хүрэгсэд: Эхний өдөр 100мг тунгаар (2 шахмал) хоногт 3 удаа, 2 ба 3 дахь өдөр 100мг-р хоногт 2 удаа, 4 ба 5 дахь өдөр 100мг-р хоногт 1 удаа тус тус хэрэглэнэ. Өвчний эхний өдөр 150мг-р (3 шахмал) 2 удаа, эсвэл 300мг-р (6 шахмал) 1 удаа хэрэглэж болно. Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ: Ремантадиныг хүүхдэд хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчид хандаж зөвлөгөө авна.7-10 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 2 удаа, 11-14 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 өдөр үргэлжилнэ.Томуугаас сэргийлэх:Насанд хүрэгсдэд: 50мг (1 шахмал)-р хоногт 1 удаа, 30 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэнэ.Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:7-оос дээш насны хүүхдэд 50мг-р хоногт 1 удаа 15 хүртэл өдөр хэрэглэнэ. Хачигт хазуулсны дараа хачигт энцефалит үүсэхээс сэргийлэх: Насанд хүрэгсэд: 100мг (2 шахмал)-р хоногт 2 удаа 3 өдөр, хүнд тохиолдолд (эмчийн заалтаар) 5 өдөр хэрэглэнэ. Ремантадиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хачигт хазуулсны дараа шууд (48 цагийн дотор) эхэлж хэрэглэнэ. Хачигт хазуулаагүй үед хачигт энцефалит үүсэхээс сэргийлэх: Зарим тохиолдолд зөвхөн насанд хүрэгсдэд (эрсдэл бүлэг, их өвс ногоотой хөдөө болон ойд явганаар аялж буй хүмүүс, майханд амьдарч буй хүмүүс) урьдчилан сэргийлэх зорилгоор 50мг-р хоногт 2 удаа 15 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Латви