Өдөрт нэг удаа, хоолноос 30 минутын өмнө, зажлалгүйгээр, ½ аяга усаар даруулан ууна.
Насанд хүрэгсдийн бүрдэл
эмчилгээнд: бэлдмэлийг өдөрт нэг удаа 4 шахмалаар ууна.
Томуу болон амьсгалын замын цочмог
үрэвслийн үед бэлдмэлийг 1, 2, 4, 6 ба 8 дахь
хоногуудад хэрэглэнэ (ээлж
эмчилгээнд - 20 шахмал).
Хүнд явцтай томуугийн үед эхний өдөр 6 шахмалаар ууж болдог. Шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хавсран хэрэглэж болно (халуун буулгах, өвдөлт намдаах,цэр ховхлох бэлдмэл).
Херпесийн халдварын үед Циклоферон
(Cycloferon®) бэлдмэлийг 1, 2, 4, 6, 8, 11, 14, 17, 20, 23 дахь хоногуудад хэрэглэнэ (ээлж эмчилгээнд 40 шахмал).
Эмчилгээг өвчний эхний шинж тэмдгүүд эхэлмэгц хэрэглэх нь илүү үр
дүнтэй байдаг.
Гэдэсний халдварын бүрдмэл эмчилгээнд
бэлдмэлийг 2 шахмалаар эмчилгээний 1, 2, 4, 6, 8, 11, 14, 17, 20, 23 дахь
хоногуудад хэрэглэнэ (ээлж эмчилгээнд 20
шахмал).
4 ба түүнээс дээш насны хүүхдийн хавсарсан
эмчилгээнд: Циклоферон (Сycloferon®) шахмалыг өдөрт нэг удаа насанд нь
тохируулан дараах тунгаар хэрэглэнэ. Үүнд:
4-6 настайд – 0.15 гр (1 шахмал)
7-11 настайд – 0.30-0.45 гр (2-3 шахмал)
12-оос дээш настайд – 0.45-0.60 гр (3-4 шахмал)хэрэглэнэ.
Ерөнхий ээлж эмчилгээнд 5-10 удаагийн тунг хэрэглэх шаардлагатай.