Ууж хэрэглэнэ. 1 шахмалаар хоногт 1 удаа өглөө хоолны өмнө уух нь тохиромжтой. Хэрэв бэлдмэлийг сар хэрэглээд артерийн даралт буухгүй бол тунг 2 дахин ихэсгэж болно. Настай өвчтөн: Цусан дахь креатинины концентрацийг өвчтөний нас, хүйс, биеийн жингийн оролцоотой тохируулна. Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагаа хэвийн болон артерийн даралтын зүгээс илрэх урвалыг үнэлсний дараа хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай өвчтөн: Хүнд болон дунд зэргийн явцтай бөөрний дутагдалтай (креатининий клиренс 60мл/мин-с бага) өвчтөнд хэрэглэхгүй. Креатининий клиренс 30- 60мл/мин байгаа өвчтөнд хоногийн дээд тун 1 шахмалаар хэрэглэнэ. Креатининий клиренс 60мл/мин дээш байгаа өвчтөнд тун зохицуулах шаардлагагүй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Дунд зэргийн элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.