Тун, хэрэглэх арга
Гадуур болон хэсэг газар
Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар, ялангуяа томуу, байнгын болон урт хугацааны амьсгалын замын вирүсийн цочмог халдвар болон бактерийн хүндэрсэн халдварт:
Гелийг 0,5см ихгүй хэмжээгээр хамрын салст бүрхүүл, гүйлсэн булчирхайд хусуур, хөвөн тампон, хөвөн савааны (тайлбарыг үз) тусламжтай өдөрт 3-5 удаа түрхэнэ. Курс эмчилгээ 5 хоног ба шаардлагатай бол үргэлжлүүлж болно.
Томуу, амьсгалын замын вирүсийн цочмог халдвараас урьдчилан сэргийлэх:
Өвчин дэлгэрэх үед гелийг 0,5см-с ихгүй хэмжээгээр хамрын салст бүрхүүл, гүйлсэн булчирхайд өдөрт 2 удаа 2-4 долоо хоног хэрэглэнэ.
Дахилтат агчилт ларинготрахейбронхитын хавсарсан эмчилгээнд:
Гелийг 0,5 см ихгүй хэмжээгээр гүйлсэн булчирхайд хусуур, хөвөн тампон, хөвөн савааны тусламжтай өдөрт 5 удаа 5-7 хоног цааш сүүлийн 3 долоо хоног өдөрт 3 удаа түрхэнэ.
Дахилтат агчилт ларинготрахейбронхитын урьдчилан сэргийлэлтэнд:
Гелийг 0,5 см ихгүй хэмжээгээр гүйлсэн булчирхайд хусуур, хөвөн тампон, хөвөн савааны тусламжтай өдөрт 2 удаа 3-4 долоо хоног, курс эмчилгээг жилд 2 удаа давтана.
Цочмог болон архаг дахилтат герпесийн халдварын хавсарсан эмчилгээнд (өвчний эхний штнж тэмдгүүд илрэх үе болон өвчин дахихын өмнөх үед):
Гелийг 0,5 см ихгүй хэмжээгээр хусуур, хөвөн тампон/савааны тусламжтай өдөрт 3-5 удаа 5-6 хоног, шаардалагтай бол эмнэлзүйн шинж тэмдэг арилтал түрхэнэ.
Герпесийн цервицитын хавсарсан эмчилгээнд:
Умайн хүзүүнд 1 мл гелийг хөвөн саваагаар өдөрт 2 удаа 7 хоног, шаардлагатай бол курс эмчилгээг 14 хоногоор уртасган хэрэглэнэ.