Тайлол хөвмөлийг хөнгөн болон дунд зэргийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэхээс гадна халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг толгойн өвдөлт, шүдний өвдөлт, чихний ба хоолойн өвдөлт, томуу болон ханиад шуухинааны үед хэрэглэнэ.Тайлол хөвмөлийг 6 хүртэл насны хүүхдэд хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө флаконыг сайтар сэгсэрнэ. Тайлол хөвмөлийн зөвлөж буй тун:
3 сар хүртэл насны хүүхдэд:2 сар дахь вакцинжуулалтын дараа халууралт илэрсэн хүүхдэд 2,5мл (1/2 халбага) тунгаар хэрэглэнэ. Бусад тохиолдолд зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
3 сараас 1 хүртэл насны хүүхэд:2,5-5мл (1/2-1 халбага) (=60-120мг парацетамол)
1-6 хүртэл насны хүүхэд:5-10мл (1-2 халбага) (=120мг-240мг парацетамол) Бэлдмэлийн тунг 4 цагийн зайтай давтах бөгөөд шаардлагатай үед 24 цагийн хугацаанд 4 хүртэл тунг хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд Тайлолын шахмал хэлбэрийг хэрэглэнэ.