Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Хүүхдийн Панадол бэлдмэлийг 4-42 кг жинтэй (ойролцоогоор 12 хүртэл насны) хүүхдэд хэрэглэнэ. Парацетамолын зөвлөж буй 1 удаагийн тун нь хүүхдийн биеийн жинд нь 10-15 мг/кг байна. 1 мл бэлдмэл 24 мг парацетамол агуулдаг. Бэлдмэлийг 4-6 цагийн зайтай хэрэглэх шаардлагатай бөгөөд хоногт 4-с олон удаа хэрэглэхгүй.