Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.
1 мл хамрын цацлагын уусмалд декспантенол 50 мг ба ксилометазолины гидрохлорид 0,5 мг агуулагдана
6-12 насны хүүхдийн хэрэглээ: 1 тугнасан цацлагийг хамрын нүх бүрт хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа цацаж хэрэглэнэ. 12 хүртэл насны хүүхэд бэлдмэлийг насанд хүрэгсдийн хяналтанд хэрэглэх шаардлагатай. Хэрэв 3 хоногийн эмчилгээний дараа эмнэл зүйн сайжрал илрэхгүй буюу эсвэл өвчний шинж дордвол эмчилгээг дахин хянаж үзнэ.