Судас хатууралт, чихрийн шижин ба судасны агчилын (“сэлгэх хромота”, чихрийн шижингийн макро- ба микроангиопати, Рейногийн хам шинж) улмаас захын цусны эргэлт ноцтойгоор алдагдах (макро- ба микроциркуляци), Венийн судасны цусны эргэлтийн алдагдал (тромбозын дараах хам шинж, доод мөчний тэжээлийн алдагдлын шархлаа), Тархины цусны эргэлтийн цус дутагдлын алдагдал (түр зуурын ишемийн атак, цус харвалтын дараа, тархины цусан хангамжийн архаг дутмагшил), Нүдний цусан хангамжийн алдагдал (нүдний торлогийн ба нүдний судаслаг бүрхэвчийн цочмог ба архаг дутмагшил), Дүлийрэлт дагалдсан дунд чихний цусан хангамжийн үйл ажиллагааны дутмагшил, Ангионейропати, хөлдөлт.
5мл уусмалд (1 ампул): Пентоксифиллин 100мг (1мл тарилгын уусмалд 20мг Пентоксифиллин) агуулагдана
Өвчтөний уг бэлдмэлд мэдрэг чанарыг тодорхойлох зорилгоор эмчилгээний эхэнд 10мл физиологийн уусмалаар (натрийн хлоридын 0.9%-н уусмал) шингэлсэн 50мг Пентоксифиллинийг судсанд тарина. Артерийн судсанд Пентилинийг зөвхөн бусад эмчилгээнд үр дүнгүй байгаа үе мөчний ноцтой эмгэгшилийн үед л тарьж хэрэглэдэг. Бэлдмэлийг венийн буюу артерийн судсанд тарихдаа өвчтөнийг хэвтээ байдалд гүйцэтгэх ёстой. Зөвлөх тун: 100мл физиологийн уусмалаар шингэлсэн 100мг Пентоксифиллинийг венийн судсанд 10-30 минутын туршид дуслаар тарина. 250мл физиологийн уусмалаар шингэлсэн 100мг - барих тун цагт 30-50 мг - хоногийн тун 800-1000 мг - дуслаар тарих хугацаа 90-180 минут