Венийн судсанд аажим (5 минут) эсвэл дуслаар (минутанд 40-60 дусал) тарина. Инсультын хурц үе, гавал тархины гэмтэлийн эмчилгээнд 1000-2000 мг тунгаар венийн судсанд тарих ба өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж 2 долоо хоногийн дараагаас (500 – 2000 мг) 1-2 удаа булчинд тарих эсвэл 45-90 хоногийн ээлж эмчилгээнд ууж хэрэглэнэ. Тун, ээлжийн эмчилгээг эмчлэгч эмч тогтооно.