6 сараас 2 хүртэл насны хүүхдэд зориулсан бэлдмэл. Бэлдмэлийг хөнгөн ба дунд зэргийн өвдөлт, халууралтын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Пара-Денк 125 лааг боломжтой бол хүндээр бие зассаны дараа шулуун гэдэсний гүнд оруулна. Уг лааг гартаа бүлээцүүлж болох ба тослог чанарыг нь сайжруулахын тулд халуун усанд богино хугацаагаар дүрж болно. Парацетамолын тун биеийн жин болон наснаас хамаарна. 7-8 кг жинтэй хүүхдэд (6-9 сар) нэг удаад 1 ширхэгээр хийж хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь 3 ширхэг буюу 375 мг парацетамол. 9-12 кг жинтэй хүүхдэд (9 сараас 2 нас) нэг удаад 1 ширхэгээр хийж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 ширхэг буюу 500 мг парацетамол.