Пантопразолыг ууж хэрэглэдэг эмийн хэлбрээрээ үйлдэл үзүүлэхгүй байгаа тохиолдолд венийн судсаар таридаг. Иймд ууж хэрэглэх боломжтой болонгуут пантопразолыг венийн судсаар хэрэглэхээ зогсоож пантопразолын шахмалыг 40 мг тунгаар ууж хэрэглэх эмчилгээг эхлүүлнэ.· Ходоодны шарх болон дээд гэдэсний шархлаа, ХУСӨ-нд:o Зөвлөх тун – Зааврын дагуу буюу <> гэсэн хэсэгт заасны дагуу зохих уусмалаа бэлтгэсний дараа (тарилга болон дусал) өдөрт Нольпаза® нэг туншилыг (40 мг) венийн судсаар хийнэ.· Золлингер-Эллисоны хам шинж болон бусад ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмгэгүүдэд:o Золлингер-Эллисоны хам шинж болон бусад ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмгэгтэй өвчтөнд удаан хугацааны эмчилгээ хийдэг бөгөөд өдөрт Нольпаза®-г хоногт 80мг тунгаар тарихыг зөвлөдөг. Түүний дараа эмнэлзүйн байдалаас шалтгаалан тунг тунг нэмэгдүүлэх буюу багасгаж болно.o Бэлдмэлийн 80мг хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ.o Хэрэв хүчилжилтийг түргэн багасгах шаардлагатай байвал пантопразолыг эхлээд 2 х 80мг (160мг) тунгаар венийн судсаар хэрэглэх нь ихэнх өвчтөнд 1 цагийн дотор ходоодны хүчлийн ялгаралтыг хангалттай бууруулдаг (<10 мЭкв/цаг) байна.o Элэгний хүнд хэлбрийн дутагдалтай өвчтөнгүүдэд пантопразолын өдөр тутмын тунг 20 мг тунгаас хэтрүүлж (пантопразолын 40 мг туншилын хагас) болохгүй.o Өндөр настай болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.o Хүүхдэд хэрэглэх талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдал тул Нольпаза® хүүхэд болон 18 хүртлэх насны өсвөр насныханы эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.· Уусмал бэлтгэх арга:o Венийн судсаар тарих уусмал бэлтгэхдээ флаконд агуулагдаж буй хуурай бодисыг 10мл натри хлоридын физиологийн уусмалаар (0.9%) шингэлнэ. Бэлэн болсон уусмалыг венийн судсаар шууд тарих буюу натри хлоридын 100мл физиологийн уусмал болон 5% глюкозын уусмалд хольж найруулсны дараагаар буюу хольсноос хойш 2-15 минутын дотор венийн судсаар дуслаар хийнэ.o Тарилгын уусмалыг уусмал бэлтэгснээс хойш 12 цагийн дотор ашиглах ёстой.o Венийн судсаар 2 – 15 минутын туршид тарина.
Үйлдвэрлэсэн улс: Словени