Пантопразолын тарилгын ус бүхий 40 мг нунтагыг зөвхөн венийн судсанд тарих тул ууж хэрэглэхгүй. Хэрэглэхэд бэлэн уусмалыг бэлтгэхдээ натрийн хлорид 9 мг\мл (0,9%) бүхий 10 мл ашиглана. Бэлдмэлийг натрийн хлорид 9 мг\мл (0,9%) бүхий 100 мл, эсвэл тарилгын глюкоз моногидрат 55 мг\мл (5 %) уусган шууд хэрэглэнэ. Бэлтгэсэн холимогийг 12 цагийн дотор хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийг венийн судсанд 2-15 минутын турш тарина. Эмчилгээнд аль болох хурдан уух шаардлагатай бол Пантопразол 40 мг нунтагаар уусмал бэлтгэн венийн судсанд тарихаа зогсоон 40 мг пантопразол уулгана.