Түүнд мэдрэг бичилбиетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүний дотор:o Шээс ялгаруулах замын халдвар,o Бэлгийн замын халдвар,o Заг хүйтний халдвар,o Ходоод гэдэсний замын халдвар,o Нейтропени бүхий өвчтөний сепсисээс урьдчилан сэргийлэх,o Аялагчдын суулгалт зэрэг болно.
Норфлоксациныг өлөн үедээ (хоолноос 1 цагаас доошгүйн өмнө буюу хоолноос хойш 2 цагийн дараа) хангалттай хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ.Давсагны цочмог хүндрээгүй үрэвслийн үед: 200-400мг тунгаар өдөрт 2 удаа 7-10 хоногийн турш хэрэглэнэ.Шээс ялгаруулах замын цочмог үрэвслийн үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 7-10 хоногийн турш хэрэглэнэ.Шээс ялгаруулах замын дахилтат, сэдрэлтэт болон архаг халдварын үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 4 долоо хоногийн турш ба дахисан тохиолдолд 400мг тунгаар өдөрт 1 удаа 12 долоо хоног хэрэглэнэ.Бэлэг эрхтэний халдварын үед: 400-600мг тунгаар өдөрт 2 удаа 7 хоног хэрэглэнэ.Цочмог хүндрэлгүй заг хүйтний халдварын үед: 800мг тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэнэ.Нейтропени бүхий өвчтөний сепсисээс урьдчилан сэргийлэх зорилгоор: 400мг тунгаар өдөрт 3 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ.Ходоод гэдэсний замын халдварын үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 3-5 хоног хэрэглэнэ.Бактерийн гаралтай суулгалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор: Халдварын тааламжгүй орон нутагт 400мг тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени