50.000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй.
Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Нарны зам-63 УБ - Сүхбаатар (MN) Монгол
Энэ зохимж байхгүй байна.
Барааны ангилал:
Түүнд мэдрэг бичилбиетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүний дотор: o Шээс ялгаруулах замын халдвар, o Бэлгийн замын халдвар, o Заг хүйтний халдвар, o Ходоод гэдэсний замын халдвар, o Нейтропени бүхий өвчтөний сепсисээс урьдчилан сэргийлэх, o Аялагчдын суулгалт зэрэг болно.
Словени
Идэвхитэй бодис: Норфлоксацин 400 мг, Туслах бодис: Повидон, натрийн глюконат цардуул, бичил талстат целлюлёз, кремнийн коллоид усгүй давхар исэл, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлёз, тальк, титаны диоксид, дисперсжсэн шар Е 110 будсагч бодис болон пропиленгликоль тус тус агуулагдана.
Норфлоксациныг өлөн үедээ (хоолноос 1 цагаас доошгүйн өмнө буюу хоолноос хойш 2 цагийн дараа) хангалттай хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ. Давсагны цочмог хүндрээгүй үрэвслийн үед: 200-400мг тунгаар өдөрт 2 удаа 7-10 хоногийн турш хэрэглэнэ. Шээс ялгаруулах замын цочмог үрэвслийн үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 7-10 хоногийн турш хэрэглэнэ. Шээс ялгаруулах замын дахилтат, сэдрэлтэт болон архаг халдварын үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 4 долоо хоногийн турш ба дахисан тохиолдолд 400мг тунгаар өдөрт 1 удаа 12 долоо хоног хэрэглэнэ. Бэлэг эрхтэний халдварын үед: 400-600мг тунгаар өдөрт 2 удаа 7 хоног хэрэглэнэ. Цочмог хүндрэлгүй заг хүйтний халдварын үед: 800мг тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Нейтропени бүхий өвчтөний сепсисээс урьдчилан сэргийлэх зорилгоор: 400мг тунгаар өдөрт 3 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ. Ходоод гэдэсний замын халдварын үед: 400мг тунгаар өдөрт 2 удаа 3-5 хоног хэрэглэнэ. Бактерийн гаралтай суулгалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор: Халдварын тааламжгүй орон нутагт 400мг тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.