Яаралтайгаар үрэвсэл болон өвдөлтийг намдаах шаардлагатай байгаа дараах өвчний үед хэрэглэнэ. Үүнд:Тулгуур хөдөлгөөний эрхтэний үрэвсэлт өвчнүүд (ревматоид артрит, серонегатив спондилоартрид болон бусад шалтгаант үений үрэвслүүд)Тулгуур хөдөлгөөний эрхтэний бүтэцийн өөрчлөлт бүхий эмгэгүүд (остеоартрит)Бичил талстат артритууд (тулайн артрит, хуурамч тулайн артрит)Үений бус хэрлэг өвчинПериартрит, бурсит, миозит, тендинит, синовитӨвдөлтийн хам шинж дагалдсан яс булчингийн системийн бусад үрэвсэлт өвчнүүд зэрэг болно.Наклофенийг мөн зөөлөн эдийн гэмтлийн үед үүссэн болон шүдний практикт, мэс ажилбарын дараа, хүнд хэдбэрийн мигрень өвчний цочмог хөдлөл, анхдагч альгодисменорей, өндгөвчний үрэвсэл мөн түүнчлэн бөөрний болон цөсний хатгааны үед үүссэн өвдөлтүүдийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
3мл-ын уусмалд 75мг диклофенак натри агуулагдана.
Ноцтой өвдөлтийн үед 1 ампулыг буюу хоногт 2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Аль болох богино хугацаанд боломжийн хэрээр ууж хэрэглэх(шахмал, капсул) буюу лаа хэлбэрийн бэлдмэлд шилжин хэрэглэх нь зүйтэй.