Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 2 - 4 шахмал (550 – 1100 мг) байна.
Маш хүчтэй өвдөлтийн үед ба хоол боловсруулах замын эмгэггүй өвчтөнд эмч хоногийн тунг 6 шахмал (1650 мг) хүртэл ихэсгэж болох бөгөөд харин 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6 - 8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Мигрений хөдлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 шахмалаар (550 мг) хоногт 2 удаа хэрэглэнэ. Хэрэв мигрений хөдлөлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нь 4 - 6 долоо хоногийн хугацаанд багасахгүй байвал эмчилгээг зогсооно. Мигрений хөдлөлийн эхний шинж илрэх үед 3 шахмал (825 мг) хэрэглэх ба шаардлагатай бол 30 минутын дараа дахин 1 - 2 шахмал (275 – 550 мг) хэрэглэнэ.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, умайд ерөндөг байрлуулсны дараах агчил, өвдөлт, эмэгтэйчүүдийн бусад өвдөлтийн (умайн дайврын үрэвсэл, төрөлтийн үед өвдөлт намдаах, базлалтын зогсоох зорилгоор) үед эхлээд 2 шахмалыг (550 мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Тулайн цочмог хөдлөлийн үед эхлээд 3 шахмал (825 мг), 8 цагийн дараа 2 шахмал (550 мг), цаашдаа 8 цагийн зайтай хөдлөлийг арилтал 1 шахмалаар (275 мг) хэрэглэнэ.
Хэрэхийн гаралтай өвчний (хэрэхийн гаралтай артрит, остеоартрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилит) үед бэлдмэлийг хэрэглэх эхний ердийн тун 2 - 4 шахмал (550 – 1100 мг) бөгөөд өглөө оройд 2 удаа хэрэглэнэ.
Илэрхий шөнийн өвдөлттэй буюу өглөөний илэрхий хөшингөтэй өвчтөн, өндөр тунтай стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмээс напроксены эмчилгээнд шилжиж буй өвчтөн, голлох шинж нь өвдөлт бүхий өвчтөнд хэрэглэх эхний хоногийн тун 3-6 шахмал (825 – 1650 мг) байна. Хоногийн ердийн тун 2 - 4 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэ. Өглөө ба оройны тун өөр байж болно. Шинж тэмдгийн (шөнийн өвдөлт, өглөөний хөшингө) аль нь давамгайлж байгаагаас хамаарч эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр түүнийг өөрчилж болно.
9 наснаас дээш эсвэл 27 кг орчим жинтэй хүүхдэд хоногийн тунг 10мг/кг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Налгезин®1 шахмалд 275 мг напроксен агуулагддаг учир 9-с доош насны 27 кг доош жинтэй хүүхдэд хэрэглэхгүй.