Инсулин хамааралт бус чихрийн шижин үед(II хэлбэрийн чихрийн шижин) ялангуяа тарган өвчтөнүүдэд, метаболизм нь өөрчлөлтгүй бөгөөд хоол, дэглэм барьж буй тохиолдолд хэрэглэнэ. Метформин Денк 500-г мөн сульфонилурийн үед хэрэглэж болно(II хэлбэрийн чихрийн шижингийн үед өөр шахмал хэрэглэдэг).
Метформин Денк 500-г өдөрт 1-2 шахмалаар ууж эхэлнэ (хоногт 500-1000мг Метформин гидрохлорид хэрэглэхээр тооцно).
Бүрхүүлтэй шахмалыг хоол идэх үедээ тохиромжтой хэмжээний шингэнээр даруулан ууна(1 аяга орчим ус). Хэрвээ өдөрт 2-с илүү шахмал хэрэглэж байгаа бол хоногийн тунг 2-3 хувааж хоолтой хамт хэрэглэнэ.