Артерийн гипертензиЗөвшөөрөгдсөн тун – өдөт 1 шахмалаар 1 удаа ууна. Лориста® H (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 50 мг) нийлмэл бэлдмэлийн барих тун өдөрт 1 шахмал. Өвчтөнд Лориста® Н 50 мг/12.5 мг хангалттай үйлдэл үзүүлэхгүй бол тун нэмэгдүүлэн Лориста® H 100/12,5 мг эсвэл Лориста® НД (лозартан 100 мг/ ГХТЗ 25 мг) өдөрт 1 шахмалыг ууж болно.Гидрохлоротиазид 25 мг + лозартан 100 мг хослолын дээд тун өдөрт 1 шахмал. Ихэвчлэн АД бууруулах үр нөлөө нь эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа илэрдэг. 100 мг лозартанаар цусны даралтыг нэмэлт хяналтанд байх шаардлагатай өвчтөнд 1 шахмал (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 100 мг) өдөрт нэг удаа ууна. Цусны даралт ихсэх, зүүн ховдлын гипертрофи бүхий өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдлийг бууруулах нь зүрх судасны эндэгдэл, цус харвалт, миокардийн шигдээсийн хосолсон бууралтаар илэрдэг.1 шахмал (гидрохлоротиазид 12,5 мг + лозартан 100 мг) өдөрт 1 удаа ууна. Өдөрт нэг удаа гидрохлоротиазид 12.5 мг, лозартан 50 мг уухад цусны даралтын тогтоосон түвшинд хүргэх боломжгүй өвчтөнд энэ бэлдмэлийг зөвлөдөг.
Үйлдвэрлэсэн улс: Словени