Цочмог ба архаг хэлбэрийн дахилттай үтрээний мөөгөнцөр эмчлэхэд хэрэглэнэ. Биеийн дархлаа муудахад болон нянгийн эсрэг ба үтрээний хэвийн орчинг дарангуйлах үйлчилгээтэй бусад эмээр эмчлүүлж байгаа үед үтрээний мөөгөнцөрийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нуруугаар хэвтэн лааг үтрээнд гүн оруулна.
1 ширхэгээр өдөрт 1 удаа өвчний явцаас хамааран 3-5 хоногийн турш хэрэглэнэ. Мөөгөнцөрийн архаг хэлбэрийн үед 1 ширхэгээр хоногт 1 удаа 10 хоног хэрэглэнэ.
Өвчнийг архагшуулж болох тул шинж тэмдэг арилсан хэдий ч курс эмчилгээг дутуу зогсоож болохгүй.