Зүрхний цочмог болон архаг ишеми өвчин: 150мг эхлэх тунгаар, цаашид хоногт 75мг-аар хэрэглэнэ.
Зүрхний булчингийн цочмог шигдээс/тогтворгүй зүрхний бах: Аль болох эхний шинж тэмдэг илэрсэн даруйд 150-450мг-аар хэрэглэнэ. Давтан тромбозын урьдчилан сэргийлэлт: 150мг эхлэх тунгаар, цаашид хоногт 75мг-аар хэрэглэнэ.
50-аас дээс насны ахмад настан: Анхдагч урьдчилан сэргийлэлт, зүрх судасны өвчний өвөрмөц эрсдэл байгаа тохиолдолд: 75мг-аар өдөр бүр.
Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдлын үед: тунг тохируулах шаардлага үүсч болно. Элэг бөөрний хүнд хэлбэрийн алдагдлын үед энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй. Шахмалыг зажилж эсвэл амархан шимэгдүүлэхийн тулд усанд уусгаж хэрэглэж болно.