• Артерийн гипертензи (амлодипин, индапамид, периндоприлыг дангаар нь хэрэглэдэг ч хослуулан хэрэглэх шаардлагатай).Хориглох заалт• Амлодипин ба бусад дигидропиридины уламжлал, индапамид ба сульфонамидын бусад уламжлал, периндоприл ба бусад АХФ-г хориглогчид, бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг.• Судас-мэдрэлийн хаван (Квинкийн хаван)-гаар өвчилж байсан өгүүлэмжтэй.• Удамшлын/идиопатик судас-мэдрэлийн хаван.• Артерийн даралтын хүнд хэлбэрийн гипотензи (систолын даралт 90 мм муб-с бага).• Шок, түүний дотор зүрхний гаралтай шок.• Зүүн ховдлын гарах замын бөглөрөл (жишээлбэл эмнэлзүйн хувьд ач холбогдол бүхий гол судасны нарийсал).• Зүрхний булчингийн цочмог шигдээсийн дараах зүрхний дутагдал.• Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК- 30 мл/мин).• Элэгний хүнд хэлбэрийн дутагдал, элэгний энцефалопати.• Рефрактер гипокалеми.• Алискирен эсвэл алискирен агуулсан бэлдмэл хэрэглэж буй чихрийн шижинтэй өвчтөн болон бөөрний дунд ба хүнд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай (бөөрний түүдгэнцрийн шүүрлийн хурд 60 мл/мин/1,73м2 биеийн гадаргуугийн талбайгаас бага) өвчтөнүүдэд хамт хэрэглэх.• Чихрийн шижингийн шалтгаант бөөрний эмгэгтэй өвчтөнд ангиотензин II рецептор хориглогчидтой хамт хэрэглэх.• Сакубитрил + валсартан агуулсан бэлдмэлтэй зэрэг хэрэглэх. Хэрэв эдгээрийг агуулсан бэлдмэл хэрэглэсэн бол Ко-Амлесса бэлдмэлийг 36 цагийн дараа хэрэглэнэ.