Үтрээний цочмог болон архаг халдварт үрэвсэл (трихомонадын, мөөгөнцрийн, вирусын, бактерийн өвөрмөц бус болон холимог халдварууд) бактерийн вагинит. Эмэгтэйчүүдийн ажилбар хийхийн өмнө халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор (жирэмслэлтийг зохиомлоор таслах, үтрээнд ерөндөг тавих болон авах, умайн хүзүүний диатермокоагуляци, гистеросальпинографи болон бусад) тус тус хэрэглэнэ.
Идэвхитэй бодис: повидион-йод (повидон-йод 30/06) – 200,0 мг (иодын идэвхитэй агууламж 11% - 22 мг; 11% -иас их бодист иодын идэвхитэй байгаа тохиолдолд зөрүүг макроголийн холимогоор нөхдөг)
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг савлагаанаас гаргаад гэдрэг харан хэвтээд түүнийг үтрээний гүнд хийнэ. Үтрээний цочмог үрэвсэл болон вуоьвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 2 удаа нийт 7 хоногийн турш, үтрээний цочмогдуу болон архаг үрэвсэл ба вульвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 1 удаа унтахын өмнө нийт 14 хоногийн турш хэрэглэдэг (сарын тэмдгийн орчилын үе шатаас хамааралгүйгээр).