Диклоденк лаа 100мг №10 нь стероид бус бүтэцтэй өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг нөлөөт эмийн бүлэгт хамаарагдана.
Үений цочмог үрэвслүүд(артритууд) болон тулайн цочмог хөдлөл
Үений архаг үрэвслүүд(архаг артритууд), ялангуяа олон үе хамарсан тохиолдолд (архаг полиартритууд/ревматоид артрит)
Бехтеревийн өвчин(анкилозот спондилит) болон нурууны ревматоид үрэвсэлт эмгэгүүд
Нуруу болон үе мөчний бүтэцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд (артроз ба спондилартроз)
Зөөлөн эдийн хэрлэг
Гэмтэлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт
Насанд хүрсэн хүнд дунджаар хоногт 50-150 мг диклофенак натрийг хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд хоногт нэг лаа хэрэглэдэг(нэг лаа нь 100мг диклофенак натри агуулна). Диклоденк лаа 100мг №10-г бие зассаны дараа шулуун гэдсээр хэрэглэнэ. 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй