Деслора-Денк 5 бэлдмэл нь үйлчлэгч бодис гистамины эсрэг (харшлын эсрэг эм) үйлдэлтэй деслоратадин агуулах бөгөөд энэ нь нойр хүргэх үйлдэл үзүүлдэггүй.
Деслора-Денк 5 бэлдмэл нь харшлын гаралтай ринитийн (харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, жишээ нь өвсний халууралт болон гэрийн тоосны хачигны харшил) шинж тэмдгийг сайжруулна. Ийм харшлын шинжид найтайлгах, шуухинаа, хамар загатнах, тагнай загатнах, нүд улайх, загатнах, нулимс гоожих шинж хамаарна.
Деслора-Денк 5 бэлдмэлийг чонон хөрвөсийн (харшлын гаралтай арьсны эмгэг) үед илрэх шинжийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Үүнд гөвдрүү гарах, загатнах шинж орно.
Уг харшлын эсрэг үйлдэл нь бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд таны өдрийн үйл ажиллагааны идэвх болон нойр эргэж хэвийн болоход тусална.
Бэлдмэлийг насанд хүрэгсэд болон өсвөр насныханд (12-с дээш насны) хэрэглэнэ.