Цетризиныг хооллох үед хэрэглэж болно. Цетризины 5мг, 10мг шахмалыг усаар даруулж ууна. Насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд: цетризин 5мг, 10 мг шахмалын ердийн эхлэх тун насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд хүндрэл, шинж тэмдэгээс хамаарна. Эмнэл зүйн туршилтанд өвчтөнд ихэвчлэн 10 мг тунгаар эхлэнэ. Цетризин өдөрт дангаар нэг удаа хэрэглэнэ. Хэрэглэх хугацааг хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болно. 6-11 насны хүүхэд: Цетризин 5мг, 10 мг шахмалын зөвшөөрөгдсөн ердийн тун 6-11 насанд хүндрэлийн шинжээс хамаарна. Хэрэглэх хугацааг хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болно. 2-5 насны хүүхэд: цетризины зөвшөөрөгдсөн ердийн тун 2-5 насанд 2,5 мг байна. Наснаас хамааран тунг ихэсгэн өдөрт 5 мг хүртэл нэмэгдүүлж болно. 6 сараас <2 нас: Цетризины зөвшөөрөгдсөн тун өдөрт нэг удаа 2,5 мг байна.