Глимепирид Денк 2 нь ууж хэрэглэдэг, чихрийн шижингийн эсрэг, сульфонилмочевины уламжлалын цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл.Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, жингийн бууралт зэрэг нь дангаараа хангалттай үр нөлөөгүй байгаа чихрийн шижингийн зарим хэлбэрийн (2 хэлбэрийн чихрийн шижин) эмчилгээнд хэрэглэнэ.
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр (аяга ус) даруулж бүтнээр нь залгина. Глимепирид Денк 2 бэлдмэлийн тунг биеийн жин буурах, амьдралын хэв маяг өөрчлөгдөх, стресс, өвчний явц сайжрах зэрэг гадаад шалтгааны улмаас шаардлагатай үед өөрчилж болно. Насанд хүрэгсдэд ихэвчлэн эхлээд 1мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. Уг эмчилгээний үр нөлөө сайн байвал уг тунгаар барих эмчилгээнд хэрэглэнэ. Хэрэв хоногийн тунг ихэсгэх шаардлага гарвал цусан дахь сахарын хэмжээг хянаж ойролцоогоор 1-2 долоо хоногийн зайтай нэмж хоногийн тунг 2, 3, 4мг-т аажим хүргэнэ.