Аскаридоз, энтеробиоз, анкилостомоз зэрэг шимэгч хорхойн эсрэг хэрэглэнэ.
Ууж хэрэглэнэ. Шахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдсан, суспензийг 6-аас доош насны 12 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд хэрэглэнэ. Суспензийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ. 1 мл суспензи 50 мг пирантелын шүлт, 1 хэмжих халбага нь 2,5 мл ба 125 мг пирантел шүлт агуулна.
Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй