Ууж хэрэглэнэ. Гельминтоксийг өдрийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй.Энтеробиоз болон аскаридын халдварын үед: Заасан тунгаар нэг удаа ууна. Ердийн тун – тунг 10 кг жинд нь 125 мг байхаар тооцож 1 удаа ууна. 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд 250 мг-ийн 3 шахмал; 75 кг-аас их жинтэй насанд хүрсэн хүнд 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ.
Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.
Анкилостомозын халдварын үед: Necator americanus-ын эндемийн бусад эсвэл Ankylostoma duodenale-ын хүнд хэлбэрийн халдварын үед 2-3 өдрийн турш хоногт нийт 25мг/кг тунгаар (1-2 удаа) хэрэглэнэ. Үүнд:-75кг-аас бага жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 1,5 г;–75 кг-аас их жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 2 г тус тус хэрэглэнэ.
Ankylostoma duodenale-ын эндемийн биш бусад (хөнгөн хэлбэр) нэг удаа 12,5 мг/кг тунгаар ууна