Гэдэсний шимэгч хорхойн дан болон хавсарсан халдварын үед хэрэглэнэ. Эмнэл зүйн судалгаагаар Албендазол нь Ascarislubricoides/цагариг хорхой/, Tricuristrichuria/шавшрагат хорхой/, Enterobiusvermicularis/хялгасан хорхой/, Ancylistomaduodenale болонNecatoramericanus/соруулт хорхой/, N.nana, Tenia-ийн зүйлүүдийн/туузан хорхой/,Strongyliodesviverrini болонOpisthorchissinensisзэрэг шимэгч хорхойн эсрэг идэвхитэй нөлөөлдөг болох нь нотлогджээ.
2-оос доош настай хүүхдэд 200 мг-аар 1 удаа ууна; Насанд хүрэгсэд ба 2-с дээш настай хүүхдэд: 400 мг-аар зөвхөн нэг удаа ууна; Strongyliodiasis, N.nana, Taniasis-ийн халдварт: 400 мг-аар өдөрт нэг удаа 3 өдөр дараалан ууна; Hydatedөвчний үед: 400 мг-аар өдөрт 2 удаа нийт 28 хоног хоолтой хамт хэрэглэнэ. Эмчилгээг 14 хоногийн завсарлагаатайгаар нийт 3 удаа давтаж болно; Жич: 3 долоо хоногийн дараа өвчин эдгэрэхгүй бол 2 дахь ээлж эмчилгээг хийж болно. Туулгах зэрэг бусад тусгай арга хэмжээ шаардлагагүй.