Нэгээс дээш насны хүүхдэд томуу, амьсгалын замын вирүсийн хурц халдварын хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Арьс, салст бүрхүүлийн өөр өөр хэсгийн герпесийн (Herpes simplex 1, 2 хэлбэр) халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Гадуур хэсэг газарт хэрэглэх 1 г тосон түрхлэгт агуулагдах идэвхтэй бодис: хүний рекомбинант интерферон альфа-2b, 40000 ОУН
Тосон түрхлэгийг хэрэглэхдээ хөвөн савааны тусламжтай түрхэнэ.
Томуу, амьсгалын дээд замын вирүсийн цочмог халдварын эмчилгээнд тосон түрхлэгийг хамрын хөндийд нимгэн үе үүсгэн түрхэнэ: 1-2 насны хүүхдэд 2500 ОУН 0,5 см ихгүй хэмжээгээр өдөрт 3 удаа, 2-12 насны хүүхдэд 2500 ОУН 0,5 см ихгүй хэмжээгээр өдөрт 4 удаа, 12-18 насны хүүхдэд 5000 ОУН 1 см ихгүй хэмжээгээр өдөрт 4 удаа түрхэнэ. Тосон түрхлэгийг түрхсэний дараа хамрын самсаанд зөөлөн иллэг хийж жигд тараана. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 өдөр байна.
Герпесийн халдварын үед тосон түрхлэгийг гэмтэлтэй хэсэгт нимгэн үе үүсгэн өдөрт 3-4 удаа түрхэн нийт 5-7 хоног эмчилгээнд хэрэглэнэ.
Арьс, салст бүрхүүлд гэмтлийн эхний шинж тэмдэг (загатнаа, халуун оргих, улайх) илрэх үед эмчилгээг нэн даруй эхлэнэ. Дахилтат герпесийн эмчилгээнд эмчилгээг продромаль үе эсвэл дахилтын шинж тэмдэг илэрсэн даруй хэрэглэнэ.
Хөнгөн цагаан тубыг сайтар таглан хөргүүрт 3 хүртэлх сар хадгална.