Тархины бодисын солилцоо болон судасны алдагдал (түүнчлэн тэнэгрэл)
Захын цусны эргэлтийн хямрал (артерийн болон венийн) ба тэдгээрийн үр дагавар (артерийн ангиопати, доод мөчдийн венийн шархлаа), чихрийн шижингийн полинейропати
Тугалын цусны уураггүйжүүлсэн гемодериват (хуурай бодист тооцох)* – 40.0 мг
Актовегин® тарилгын уусмалыг булчинд болон артер, венийн судсанд (мөн дуслаар);
Ердийн зөвлөх тун: Эмнэл зүйн байдлаас хамаарч эхний тун нь 10-20 мл-ыг венийн эсвэл артерийн судсанд тарина; цаашид 5мл-ээр венийн судсанд эсвэл булчинд удаан шахаж өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа тарина. Дуслын аргаар тарихдаа 10-50 мл-ыг 200-300 мл-ийн натри хлоридын изотоник уусмал эсвэл декстрозын 5%-ийн уусмалд (суурь уусмал) найруулна, тарих хурд нь 2 мл/мин.
Заалтаас хамаарч тунг тохируулах нь:Тархины бодисын солилцоо болон судасны алдагдал: 2 долоо хоногт өдөр бүр 5-25 мл (200-1000 мг хоногт) венийн судсаар тарина. Цаашид шахмал хэлбэрт шилжүүлнэ.