Актовегин® тарилгын уусмалыг булчинд болон артер, венийн судсанд (мөн дуслаар);
Ердийн зөвлөх тун: Эмнэл зүйн байдлаас хамаарч эхний тун нь 10-20 мл-ыг венийн эсвэл артерийн судсанд тарина; цаашид 5мл-ээр венийн судсанд эсвэл булчинд удаан шахаж өдөр болгон эсвэл долоо хоногт хэдэн удаа тарина. Дуслын аргаар тарихдаа 10-50 мл-ыг 200-300 мл-ийн натри хлоридын изотоник уусмал эсвэл декстрозын 5%-ийн уусмалд (суурь уусмал) найруулна, тарих хурд нь 2 мл/мин.
Заалтаас хамаарч тунг тохируулах нь:Тархины бодисын солилцоо болон судасны алдагдал: 2 долоо хоногт өдөр бүр 5-25 мл (200-1000 мг хоногт) венийн судсаар тарина. Цаашид шахмал хэлбэрт шилжүүлнэ.