Lactobacillus bulgaricus – бол цорын ганц ургамлын гаралтай лактобацилл юм. Сонирхолтой нь энэ бактерийг өөр газар нутагт шилжүүлэн нутагшуулахад шинж төрх нь өөрчлөгдөж, гайхамшигт чанараа алдчихдаг учраас өнөөг хүртэл зөвхөн Болгар улсад өсгөвөрлөн гаргаж авдаг.
Лактобактерийн бусад ижил төст бактериудтай харьцуулахад гэдэсний хананд илүү сайн наалдаж өгдөг тул гэдсэнд илүү удаан хугацаанд байрлаж, эмчилгээний үр нөлөө нь илүү байдаг онцлогтой. Түүнээс гадна лактобациллын хамгийн том хэмжээст энэхүү бактери нь гадны эмгэг төрүүлэгч болон нөхцөлт эмгэг төрүүлэгч бактериудын эсрэг тэсвэрлэх чадвар маш сайн байдаг. Тэр ч байтугай Lactobacillus bulgaricus нь нөхцөлт эмгэг төрүүлэгч бактериудыг биеэс хөөн гаргадаг байна. Жишээ нь, тэрбээр Helicobacter Pylori хэмээгдэх олонд танигдсан бактеритай амжилттай тэмцдэг бөгөөд ходоодны хүчиллэг орчинд тэдгээр амьд нянгийн 90% -г устгадаг болох нь илэрсэн. Лактобациллын бусад омгуудтай харьцуулахад ходоодны хүчиллэг орчин тэсвэртэй байдаг. Гэдэсний орчинд Lactobacillus acidophilus ба бусад ашигтай омгууд өсөн үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг онцлогтой.