Бэлдмэлийг амьсгалын дээд замын халдвар (гүйлсэн булчирхай залгиурын үрэвсэл, цочмог дайвар хөндийн үрэвсэл), амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, больницын бус бактерийн болон хэв шинжит бус уушгины үрэвсэл), дунд чихний үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар, микобактериар (M.avium complex, M.kansasii, M.marinum, M.leprae) үүсгэгдсэн халдвар; ДОХ-той өвчтөнд дээрх халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед Helicobacter pylori-ын эсрэг эмчилгээнд (бусад эмийн бэлдмэлтэй хавсарч), бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд тус тус хэрэглэнэ.