1-3 насны хүүхдэд 10 дуслаар өдөрт 3-5 удаа, 4-7 насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3-5 удаа, сургуулийн насны хүүхдэд болон насанд хүрэгсдэд 20 дуслаар өдөрт 3-5 удаа тус тус ууж хэрэглэнэ. Дуслыг хоол идэхээс өмнө уух хэрэгтэй. Бага насны хүүхдэд дуслыг бага хэмжээний усаар даруулж өгөхийг зөвлөж байна. Өвчний хүнд хөнгөн явцаас шалтгаалж ээлж эмчилгээг тогтоох бөгөөд ээлж эмчилгээний хамгийн бага хугацаа нэг долоо хоног байна. Эмчилгээний үр нөлөөг бататгах зорилгоор өвчний шинж тэмдэг арилснаас хойш эмчилгээг 2-3 хоног үргэлжлүүлэн хийнэ.
Проспан дусал бэлдмэлийг утлага эмчилгээнд ашиглах:Проспан дусал бэлдмэлээр утлага эмчилгээ хийхэд халааж ууршуулах зориулалт бүхий бүр төрлийн стандарт утлагын аппарат хэрэгслүүдийг ашиглаж болно. Бэлдмэлд агуулагдах спиртийн цочроох гаж нөлөөнөөс сэргийлэхийн тулд Проспаныг 1:2 харьцаатай ундны усаар шингэлж хэрэглэнэ. Тусгай зориулалтын утлагын аппаратанд 20-25 дусал бэлдмэлийг хийж, 1:2 харьцаатайгаар тасалгааны хэмтэй ундны усаар шингэлэн өдөрт 3-5 удаа утлага хийнэ.