Осталон нь бисфосфонат гэж нэрлэгддэг дааврын бус эмийн бүлэгт хамаарагддаг бэлдмэл юм. Осталон нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд тохиолддог ясны сийрэгжилтийн үед ясны эдийн алдалтыг бууруулдаг, түүний эргэн сэргэлтийг нэмэгдүүлдэг, ийм замаар нурууны нугалам болон дунд чөмөгний яс хугарах эрсдэлийг бууруулдаг бэлдмэл юм. Яс сийрэгжилт гэдэг нь ясны эд эрдэсээ алдах, сулрах эмгэг юм. Энэ эмгэг нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Цэвэршилтийн үед өндгөвчнөөс ялгардаг, эмэгтэйчүүдийн араг ясны эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй эмэгтэйчүүдийн дааврын хэмжээ буурдаг. Тийм учраас ясны эдийн алдагдал ихэсч яс хэврэг болдог. Цэвэршилт хэдий чинээ эрт эхэлнэ, төдий чинээ яс сийрэгжих эрсдэл өндөр байдаг. Яс сийрэгжилтийн эхэн үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Хэрэв эмчилгээ хийхгүй бол яс эмгэгээр хугарч болзошгүй. Хүнд юм өргөх, бага зэргийн гэмтэл зэрэг эрүүл яс хугарахааргүй нөхцөл байдалд, маш энгийн үед хугарч болно. Ихэнхдээ дунд чөмөг, нурууны эсвэл гарын сарвууны ясны хугарал их тохиолддог бөгөөд тэдгээр нь зүгээр ч нэг өвдөлттэй байгаад зогсохгүй, мөн нурууны муруйлт (“бэлэвсэн эхнэрийн бөгтөр нуруу”) болон хөдөлгөөн алдагдал зэрэг ноцтой асуудалд хүргэдэг. Осталон ясны эдийн алдагдлыг зөвхөн бууруулаад зогсохгүй, ясны эдийн нөхөн сэргээлтийг бодитойгоор нэмэгдүүлж, нуруу болон дунд чөмөгний ясны хугарлын эрсдэлийг бууруулдаг. Осталон бэлдмэлийг зөвхөн цэвэршсэн эмэгтэйчүүдэд зориулсан.