Золедроны хүчил нь ясанд нөлөөлж ясны өөрчлөлтийн зэргийг удаашруулдаг. Түүнийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: Ясны эмгэгшилээс сэргийлэх, тухайлбал хугаралт, насанд хүрэгчдэд хавдрын ясны үсэрхийлэл (хавдар анхдагч байрлалаасаа ясанд дамжих), Насанд хүрэгчдийн цусны кальцийн хэмжээг багасгах (хавдартай үед цусны кальцийн хэмжээ хэт ихэсдэг). Хавдар нь яснаас кальцийг чөлөөлөх замаар хэвийн ясны өөрчлөлтийг ихэсгэнэ. Үүнийг хавдараар үүсгэгдсэн гиперкальциеми гэдэг. Цэвэршилтийн дараах эмэгтэй болон эрэгтэй хүний ясны сийрэгжилт болон стероид эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт. Ясны “Пагет”-ийн өвчний эмчилгээ.